Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд ардын дипломат харилцааг дэмжин хөгжүүлж, төр, иргэн, байгууллагад үнэ цэн бүтээдэг, итгэлцэлд суурилсан гүүр болсон байгууллага байна.
Харилцан ойлголцол, харилцан итгэлцэлд тулгуурласан, нээлттэй, хүртээмжтэй, элэгсэг дотно харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, түүний үр шимийг олон нийтэд түгээнэ.
Үнэт зүйлс
01
Харилцан ойлголцсон
Бие биенийхээ түүх, соёл, үнэт зүйл, онцлогийг ойлгож, хүндэтгэнэ.
02
Харилцан итгэлцэл
Ил тод, шударга, хариуцлагатай харилцааг эрхэмлэж, итгэлцлийг бэхжүүлнэ.
03
Нээлттэй байдал
Мэдээлэл, санаа бодол, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээлттэйгээр дэмжинэ.
04
Хүртээмжтэй байдал
Хүн бүрт нээлттэй, тэгш оролцоог дэмжсэн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
05
Элэгсэг дотно харилцаа
Монгол, Хятадын ард түмний уламжлалт найрамдал, нөхөрсөг харилцааг эрхэмлэнэ.
06
Уламжлал ба шинэчлэл
Уламжлалт харилцаа, үнэт зүйлсийг хадгалангаа шинэ санаа, шинэ боломжийг дэмжинэ.
07
Хариуцлагатай байдал
Үйл ажиллагаа, хамтын ажиллагаандаа ёс зүй, хариуцлага, үр дүнг эрхэмлэнэ.